<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Бусдын амь насыг хөнөөгөөд,хэргээ нуух зорилгоор гэрт нь гал тавиад зугтжээ
featured

Бусдын амь насыг хөнөөгөөд,хэргээ нуух зорилгоор гэрт нь гал тавиад зугтжээ

Өнгөрсөн бямба гаригийн амралтын өдөр буюу гуравдугаар сарын 28-нд бусдын амь насыг санаатайгаар хөнөөж, хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан хэрэг гарчээ. 
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Залуус” хорооллын 48 дугаар байранд гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очжээ. Тэд буйдан шатаж байсныг унтраасан байна. Мөн гал гарсан байрны ариун цэврийн өрөөнд 45 настай эрэгтэй М нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Идэртулгаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Хүний амь нас хохирсон уг хэргийг шалгахад, талийгаач эрэгтэй гаднын нөлөөтэйгөөр нас барсан нь тогтоогдсон байна. Уг хэргийг  Сонгинохайрхан дүүргийн Тахилтад оршин суух хаягтай, 32 настай эрэгтэй М гэгч үйлджээ. Тэрээр хохирогчийн амь насыг нь хөнөөгөөд том өрөөнд байсан буйданд гал тавьж, хэргийн газраас оргон зайлсан байжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн этгээдийг баривчилсан байна.

Таг: