<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргаж,галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ
featured

Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргаж,галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

 

Коронавирусийн халдвар манай хойд хөрш ОХУ-д эрчимтэй тархаж байгаа тухай албан мэдээлэл байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Москвад 197 хүн нэмж халдвар авснаас 152 нь залуучууд, 32 ахмадууд, 13 нь хүүхэд байгаа ажээ. Ингээд халдвар авсан хүний тоо 1,000 даваад байгаа гэсэн мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулж манай улс “Алтан булаг” зэрэг боомтуудаа хааж, явганаар болон бусад хэлбэрээр дотоод гадаадын хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргаж, “Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.03.29-2020.04.30 ны өдрийг дуустал хугацаанд зогсоосон тул Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргүүд аялахгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ

Таг: