<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Халдвар авсан Канадын тэргүүн хатагтай эдгэрч байгаа бол Их Британийн Ерөнхий сайд тусгаарлалтдаа байна
featured

Халдвар авсан Канадын тэргүүн хатагтай эдгэрч байгаа бол Их Британийн Ерөнхий сайд тусгаарлалтдаа байна

 Коронавирусийн халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий Софи Грегуар-Трюдо эмчлэгдсэн тухайгаа мэдэгджээ. Энэ тухайгаа  “Facebook” хуудсаараа дамжуулан "Миний бие сайжирч байгаа бөгөөд одоо айх аюулгүй болсон гэдгийг эмч нар надад хэлсэн" хэмээн ард түмэн, хамтран ажиллагсаддаа хмэдэгджээ.

Гэргий Софи нь коронавирусээр халдварласан учир өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийдсэн тухайгаа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 3 дугаар сарын 12-нд мэдэгдсэн юм. 14 хоног гэртээ тусгаарлагдахыг эмч нар Трюдод зөвлөсөн хэдий ч тэрбээр тусгаарлалтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

 Хоёр хоногийн өмнө халдвар авснаа мэдэгдсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тусгаарлагдаж байгаа. Тэрээр халдвар авснаа өөрөө мэдэгдсэн бөгөөд "Сүүлийн 24 цагийн хугацаанд надад “Covid-19” өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээний хариу "эерэг" буюу халдвартай гарсан. Одоогоор би Дауннинг гудамжинд байрлах өргөөндөө өөрийгөө тусгаарласан. Гэсэн хэдий ч Засгийн газраа  үргэлжлүүлэн удирдана. Бид коронавирусийг ялан дийлэх болно" гэж  "Twitter" хуудсандаа бичжээ.