<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Траст трейд”-ийн хамт олон нэрийн бүтээгдэхүүнээрээ хандивын аянд нэгдлээ
featured

“Траст трейд”-ийн хамт олон нэрийн бүтээгдэхүүнээрээ хандивын аянд нэгдлээ

 Хиам, консерв, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Траст трейд” ХХК-ийн хамт олны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдлээ.

 Тус компани нь нийслэлийн хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад өөрийн нэрийн бүтээгдэхүүн болон гурван өдрийн үдийн хоолыг бэлтгэн, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн юм.

 Нийслэлийн орох, гарах хяналтын 9 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт 150 орчим алба хаагч Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын  зэрэгт” 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан 24 цагаар хяналтын постуудад 47 дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.