<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР О.Магнай: Коронавирусийн үед Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөг өгөх ёстой
featured

О.Магнай: Коронавирусийн үед Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөг өгөх ёстой

 АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай коронавирусийн үед олон улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдаад, Монгол улсын Засгийн газраас иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөг өгөх ёстой. Энэ нь Монголд удахгүй байхгүй болох гээд байгаа 260 мянган ажлын байрыг хадгалах хамгийн зөв арга юм хэмээн мэдэгдлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай онцлон дурдахдаа:

-Корона вирусийн хөл хориотой холбоотойгоор олон улс оронд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж эхэллээ. АНУ-ын эдийн засаг 15 хувиар уналаа. Бүх индекс унаж байна. МҮХАҮТ-ын мэдэгдсэнээр арга хэмжээ авахгүй бол удахгүй 260 мянган ажлын байр үгүй болно гэж байна. Олон улсын туршлагаас харахад олон улс оронд иргэддээ бэлэн мөнгө өгч, зах зээл рүүгээ хийж байна. Монгол улсын Засгийн газар ч энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж, төсвөө тодотгож, иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөг өгөх ёстой.

Энэхүү шаардлагыг Ерөнхий сайдад хандан гаргаж, шаардлагын хариуг нэхэх болно.

Энэ бол популизм биш. Энэ бол онцгой нөхцөл байдалд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Энэ чигээрээ дахин арав хоноход энэ улсын эдийн засаг сүйрэх нь. Domino effect гэж ярьдаг. Бэлэн мөнгө тараах арга хэмжээ авахгүй бол Монгол улсын эдийн засаг унаж, сэргээх гэж багадаа 4-5 жил алдах болно.