<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Шарга суманд ингэ ихэрлэжээ
featured

Шарга суманд ингэ ихэрлэжээ

 Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин хоёр ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэ /эр, охин/ ихэрлэжээ. Хүрэн ингэ нь 4 дэх удаагаа ботголж  байгаа нь энэ.

Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.