<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Засаг дарга Т.Баясах 23 дугаар хороонд ажиллав
featured

Засаг дарга Т.Баясах 23 дугаар хороонд ажиллав

Нийслэлийн Баянзүрх Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс 23 дугаар хороонд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлбалурин дулааны улирал эхэлж тус хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.

Иймд Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс тус байршилд ажиллан мэргэжлийн ангиудад тодорхой чиглэл өгөв. Тухайн хэсгээс ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд нь оруулах, айл өрхүүд рүү ус орохоос хамгаалж далан босгох  арга хэмжээг авахыг Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвд тус тус үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.