<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ ‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олондоо баярлалаа
featured

‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олондоо баярлалаа

Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олноос сэтгэлийн хандив өглөө. Тус байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн хэмжээнд авч, иргэдийн амьдрах эрүүл, амар тайван орчныг бүрдүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж мөнгөн тусламж үзүүлсэн юм.

Иймд Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс тус төвийн хамт олныг хүлээн авч, дэлхий нийтийг цочроосон энэ аюулт өвчний тархалтын үед аж ахуй нэгжүүдээ манлайлан өндөржүүлсэн бэлэн байдалд  ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж байгаад Талархал илэрхийллээ.