<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ
featured

АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ

 Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож, 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж өгч байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “АНУ-ын Засгийн газраас хандив өгсөн энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор  ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд дуулгаж байна.

АНУ-аас үзүүлж байгаа тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулах юм.  Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өндөр сэтгэгдэл төрүүлж байна. 

Энэ хүнд цаг үеийг бид бие биедээ тусалж, дэмжиж байж даван туулж чадна. Эвлэлдэн нэгдэж, зангидсан гар шиг байж энэ халдвартай бид тэмцэх ёстой” гэв.