<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгосноос хойш өвлүүлж, арилжиж болно
featured

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгосноос хойш өвлүүлж, арилжиж болно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсон үед иргэд өөрийн эзэмшлийн 1072 хувьцаагаа өмчлөх, бэлэглэх, өвлүүлэх эрх нээгдэнэ. 

Энэ талаар "ЭТТ" ХК-иас өнөөдөр ээлжит мэдээллээ хийх үеэр Монголын Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж хэллээ. Ямар нөхцөл, тохиолдолд өвлүүлэх талаар тодруулахад, нас барсан хүний хувьцааг гэр бүлийн гишүүдэд өвлүүлнэ. Үүнд 2012 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш нас барсан хүний эзэмшлийн хувьцааг өвлүүлнэ гэв.

Ингэхдээ СЗХ-ны "Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай" шинэчилсэн журмын дагуу өвлүүлнэ. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч түүгээр Төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлах аж. 

"COVID-19"-ийн халдвартай холбогдуулан УОК-оос гаргасан шийдвэрийн хүрээнд "ЭТТ" ХК хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны дансаа нээх, шалгах, ногдол ашигтай холбоотой мэдээлэл авах зэрэг үйлчилгээг онлайн орчинд, зайны технологи ашиглан хүргэж цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж буйг "ЭТТ" ХК-ийн "1072 Хувьцаа мэдээллийн төв"-ийн менежер Э.Баатарцогт мэдэгдэв. Учир нь дээрх мэдээллийн төвд хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна гэв. 

Тэрээр, ХК-ийн ногдол ашгийг ирэх 5 дугаар сарын 1-нээс олгоно. Тухайн иргэний банкны идэвхтэй, өнөөдөр үйлчилж буй дансанд шилжүүлэх учир иргэд өөрийн хувьцааны данс нээлгсэн брокерийн компанид хандан хүсэлтээ гарган, ногдол ашиг авах банкны дансаа бүртгүүл баталгаажуулна. Бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 5 дугаар сарын 1-нээс хойш орно гэв. Тэрнээс наана бүх мэдээллийг:

  • www.ett.mn вэб сайт,
  • "1072 хувьцаа мэдээллийн төв" фейсбүүк хуудас,
  • 1800-1072 тусгай дугаар (энгийнутасны тарифаар),
  • ETT аппликейшн,
  • 15-8989 мессеж дугаар гэсэн 5 эх сурвалжаас өгч буй учир иргэдийг яарч, битгий бужигнаарай хэмээн анхааруулав. 

3 дугаар сарын 16-23-ны хооронд 1800-1072 тусгай дугаарын утсаар 8127 хүн холбогджээ. Харин мэдээллийн төвийн байранд 637 иргэн ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 27.783 иргэн биечлэн ирж үйлчлүүлсэн бол лавлах утсаар 65.512 хүн мэдээлэл зөвлөгөө авчээ.

Таг: