<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Улаанбаатарын өчигдөр ба өнөөдөр
featured

Улаанбаатарын өчигдөр ба өнөөдөр

Улаанбаатар хотын утааны талаар улс даяараа уулга алдан ярьдаг байсан цаг ард хоцорч байна. Өөрөөр хэлбэл, хорт утааны гамшиг өнөөдөр 50 хүртэл хувиар буурлаа. Үүнд хамгийн гол үүрэг гүйцэтгэссэн байгууллагаар Тавантолгой түлш ХХК-ийг нэрлэж таараа. Өдөд, шөнийн 24 цагт зогсолтгүй ажиллах мянга мянган залуусын хөдөлмөр, зүтгэл юм. Ирээдүйгээ гэрэлтэй, өвчин зовлонгүй байлгах хүсэл, мөрөөдлөөр жигүүр хийж, иргэдийнхээ сайн сайхны төлөө хүчээ нэгтгэж чадвал амжилтанд хүрч болдгийг тэд харуулж байна. 

Өнөөдөр утаа гэдэг зүйлийг бараг л мартах шахжээ. Тэгвэл их хотын өчигдөр ба өнөөдрийг харьцуулан харвал бид ямар агаараар амьсгалж байсан бэ гэдэг тод харагдана. Амьсгалах хүчилтөрөгчгүйгээс улсынхаа нийслэлд "Боож үхлээ" гээд л жагсаж, бослого тэмцэл хийж явсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр ирээдүй гэрэлтэй харагдаж эхэллээ. Бүр гэрэлтэйгээр барахгүй цэвэр тунгалаг байна.