<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Гэрээ давс,белизнатай усаар цэвэрлэж,ганга арц уугиулаарай
featured

Гэрээ давс,белизнатай усаар цэвэрлэж,ганга арц уугиулаарай

 Манай улсад коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгдсэн. Энэ үед иргэн бүр дор бүрнээ ариун цэврийг сайтар сахиж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах нь чухал. Салбарын яамнаас өдөртөө гурваас доошгүй удаа гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зөвлөмжийг иргэдэд өгсөн. Тэгвэл хэрхэн гэртээ ариутгал хийх талаар үр дүнтэй аргуудыг тантай хуваалцъя.

- Давстай усаар тавилгуудаа арчих

Давс бол муу муухай, хар бараан энергийг хөөдөг гэж хүн бүр итгэдэг. Мөн давстай ус нь аливаа идээ, бээрийг зайлуулахад тустай байдаг. Тэгвэл давстай усаар гэрийнхээ тавилгуудыг нэг бүрчлэн арчиж, цэвэрлэх нь ариутгал хийх үр дүнтэй арга. Шал, цонх, хаалгаа үлдээж болохгүй. Гэрт амьдардаг бол унь, тооно, баганаа давстай усаар шүрших нь үр дүнтэй. Энэ нь модон болон мебель дээрх бактериудыг ул мөргүй устгахад тусална.

- Белизнатай усаар бүрэн цэвэрлэгээ хийх            

Белизна бол бохирдлыг гүн устгах чадвартай хүчтэй шингэн. Белизнатай усаар цэвэрлэгээ хийхийг уламжлалт арга болсон гэхэд буруудахгүй. Тиймээс та гэрийнхээ бүх хэсгийг белизнатай усаар ариутгаарай. Шалны алчуур болон ахуйн хэрэглээний алчуураа белизнатай усаар угааж болно. Зориулалтын бээлий өмсөх болон угаасан алчуураа цэвэр усаар сайтар зайлахаа битгий мартаарай.

- Хүүхдүүдийнхээ тоглоомыг угааж, ариутгах                                          

Хамгийн их бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг зүйл бол хүүхдийн тоглоом. Тиймээс та хүүхдийнхээ тоглоомыг цэвэр усаар сайтар угаагаарай. Мөн хүүхэд тоглодог хэсгийн хивс, хивсэнцэр, хулдаасыг хөөстэй усаар өдөр бүр цэвэрлэх хэрэгтэй.

- Компьютерын гар болон дэлгэц, гар утасны гэрийг ариутгах

Хэдий нүдэнд үзэгдэх бүх зүйлээ цэвэрлэж байгаа ч зарим нэг зүйлийг мартсан юм биш биз. Хүмүүсийн тэр бүр анзаардаггүй хирнээ хамгийн ихээр бактери цуглуулдаг эд зүйлс бий. Компьютерын гар, дэлгэц, гар утасны гэр, чихэвч, зурагтын удирдлага, хаалганы бариул гэх мэт... Тиймээс эдгээр зүйлсийг угаалгын нунтагтай шингэнээр ариутгаж хэрэглээрэй.

- Ганга, арц уугиулах

Эрт дээр үеэс монголчууд ариун гангын үнэрээр гэрээ ариутгаж ирсэн хүмүүс. Энэ нь тийм ч үр дүнгүй арга биш. Таатай үнэртэйн дээр элдвийн хар бараан энергийг гэрээс хөөн гаргадаг увдистай гэдэг. Тиймээс гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа ганга, арц уугуулиарай.

- Цэвэр агаар оруулах.

Вирусийн гаралтай өвчний үед цэвэр агаар хамгийн чухал. Тиймээс өдөртөө агаар сэлгэх замаар гэрийнхээ цонх, хаалгыг 10-20 минут нээгээрэй. Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа агааржуулалт хийвэл илүү үр дүнтэй.

 Нэмж хэлэхэд гэр бүлийн гишүүд тус бүрдээ аяга, халбага, сэрээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн гар нүүрний алчуур, дэр, ор хөнжлийн даавууг хүртэл хувьдаа хэрэглэх нь зүйтэй. Хүн бүр дор бүрнээ ариун цэврээ чанд сахиж чадвал бид эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.