<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Их аварга Хакүхо, Аойяма нар 10 даваатай Хару башёг тэргүүлж байна
featured

Их аварга Хакүхо, Аойяма нар 10 даваатай Хару башёг тэргүүлж байна

 Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Хокүтофүжиг ошидаши мэхээр хаяж, 10 даваа, 1 унаатай байна.

Сумогийн ордондоо үзэгчгүй явагдаж байгаа Хару башёгийн 12 дахь өдрийн барилдааны өмнөх байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал, Аойяма /М-13/ нар 10 даваатай башёг тэргүүлж байна. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Сэкиваке Асанояама, Митакэүми /М-3/, Таканошо /М-9/ нар 9 даваатай тэргүүлэгчдийг нэхэж байна.

Хару башёгийн 11 дэх өдөр Какүрюү, Секиваке Шодайг ошидаши мэхээр давж 9 даваатай боллоо. Энэ башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, Абид /М-4/ ошидаши мэхээр ойчиж тэд адил 5 даваа, 6 унаатай байгаа бол Сэкиваке Асанояма, Рюүдэнг /М-4/ ёрикири мэхээр хаяж 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Монгол сумочдоос Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/,учраа бөхөө унагаж 5 дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /3-8/, Азүмарюү С.Тодбилэг /5-6/ нар учраа бөхчүүддээ уналаа.

Таг: