<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Үүсээд буй онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах санал хүргүүлэв
featured

Үүсээд буй онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах санал хүргүүлэв

 УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, “COVID-19”-ийн улмаас эдийн засагт үүсэж буй хүндрэлийг хэлэлцэж, гарцыг тодорхойлох шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-ын дарга Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ онцлов.

Тэрбээр, “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс хилийн боомтуудыг хааснаар Монгол Улсын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 150 сая ам.доллароор буурснаас гадна жижиг, дунд үйлдвэрүүд зээлийн хүүгийн дарамтаас эхлээд санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байна. Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар өслөө. Энэхүү хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэхийг аж ахуйн нэгжүүд биднээс шаардаж байна. Тиймээс Онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах, аж ахуйн нэгжүүдийг татвар, түрээс, зээлийн хүүг бууруулах бодлогоор дэмжих саналыг Засгийн газарт хүргүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийх асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй хэмээн манай нам үзэж байна” гэв.

 

Таг: