<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ дахь АН-ын зөвлөл ЖДҮХС-гаас бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох тухай хуулийн төсөл өргөн барина
featured

УИХ дахь АН-ын зөвлөл ЖДҮХС-гаас бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох тухай хуулийн төсөл өргөн барина

 ЖДҮХС-гаас бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох тухай хуулийн төсөл өргөн барьж буйгаа УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдээлэв. 

Шинэ коронавируст халдвар дэлхийн орнуудад тархсантай холбоотой доголдоод буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих саналыг тус зөвлөлөөс Засгийн газарт 18 хоногийн өмнө хүргүүлжээ. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй байгаа тул хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр, “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан 2020-2022 онд дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн өртөг бүхий 383 барилгын арга хэмжээг цуцалж хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ЖДҮХС-д төвлөрүүлэхийг хуулийн төсөлд тусгасан. Ингээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 хүртэлх сая төгрөгийн зээл олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тусгаж Засгийн газарт өргөн барихаар боллоо” хэмээв. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Наранхүү нар боловсруулжээ.

Таг: