<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Сар шинийн өдрүүдээр банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна
featured

Сар шинийн өдрүүдээр банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна

Хоёрдугаар сарын 24-26-ны Цагаан сарын баярын өдрүүд бүх нийтийн амралтын өдөр билээ. Эдгээр өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна. Банкууд ихэвчлэн 24-26-ны өдрүүдэд ажиллахгүй ба энэ үеэр зарим нэг салбар нь ажиллах юм байна.

Мөн коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийг мөрдөж байгаа юм.

  • Хаан банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Хас банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

  • Төрийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
Хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд амарна.

  • Голомт банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Ариг банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна.

Нисэхийн салбар 24 цаг ажиллана.

  • Капитрон банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Худалдаа хөгжлийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.