<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоох шийдвэр гаргав
featured

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоох шийдвэр гаргав

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас  Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.