<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 18 адуу нядлах гэж байсан хулгайч нарыг үйлдэл дээр нь баривчлав
featured

18 адуу нядлах гэж байсан хулгайч нарыг үйлдэл дээр нь баривчлав

 Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Г-ийн 18 тооны адууг Төв аймгийн Баян сумын нутаг Тахилтын шар дэрст хэмээх газарт эзэнгүй малын саравчинд хашиж, бусдад нядалж зарахаар бэлтгэж байхад нь тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Тийнхүү хохирогчид нь дээрх тооны адууг хүлээлгэн өгсөн байна. Гэмт хэрэгтнүүд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдэж байжээ. Малчдыг хулгайч нараас сэрэмжилж, малаа байнгын хариулгатай байлгахыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.