<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Агнасан чоно,зэрлэг гахайн толгойг хот руу оруулахыг завджээ
featured

Агнасан чоно,зэрлэг гахайн толгойг хот руу оруулахыг завджээ

 Нийслэлийн Найлайх дүүргийн Хонхорын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр өнөө өглөөний буюу 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өглөө 05 цаг 20 минутын орчим иргэн И.Б нь "5555 УБЧ" улсын дугаартай "Ланд-200" маркийн авто машинатай орж иржээ. Тэгэхдээ зэрлэг гахайн толгой нэг ширхэг, чонын толгой нэг, чонын гуя нэг ширхэг, чонын нэг кг орчим цул мах тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Таг: