<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Франц улсаас Онцгой байдлын байгууллагад нисдэг тэрэг, гал унтраах автомашин авна
featured

Франц улсаас Онцгой байдлын байгууллагад нисдэг тэрэг, гал унтраах автомашин авна

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай автомашин нийлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов.

Монгол Улс, Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганы 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан юм. Уг хэлэлцээрт Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг Франц улсын Засгийн газрын 57.9 сая еврог нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тусгасан. Харин дээрх төслийн хүрээнд Францын төрийн сангийн “Натиксис” банк 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ. дсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ. 

Дээрх хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулахаас гадна "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. 

Товч мэдээ: 

-“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгов. Тус станц нь 3 үндсэн цех, 1 алба, 2 хэлтэс, 7 хэсэгтэй 180 гаруй ажилтантай. 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19,969.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх боломж бүрдэх юм.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд цахим хэлбэрээр виз олгох урьдач нөхцөлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах зэрэг Монгол Улсын визний талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.

-Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл, шаардлага тавих, өргөн нэвтрүүлгийн хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх нэмэлт боломж нээгдэх юм.

-Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг батлав.