<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ “Монгол хүүхдүүд” тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
featured

“Монгол хүүхдүүд” тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

 Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

“Монгол хүүхдүүд” баярын тоглолтыг 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 11:00-18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч  өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн гуравдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газарт хүлээлгэн өгсөн байх юм.

 Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газар үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын таван хоногт багтаан шалгаруулах бөгөөд дүнг гуравдугаар сарын 13-ны өдөрт багтаан зарлаж, шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн батлуулах аж.