<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Худалдааны дайныг зогсоох уулзалт 11 сард болох уу
featured

Худалдааны дайныг зогсоох уулзалт 11 сард болох уу

Хуурамч бараагаар дэлхийг тэргүүлсэн БНХАУ-ын эсрэг АНУ худалдааны хориг арга хэмжээ аваад байгаа. Тэгвэл хоёр улсын хооронд үүсээд байгаа худалдааны дайны галыг намжаах зорилготой нэгэн арга хэмжээ зохион байгуулагдах тухай европын хэвлэл мэдээллээр бичих болжээ. Тодруулбал, Д.Трампын тэргүүлэх засаг захиргааны зүгээс ирэх пүрэв гаргаас эхлэн Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Харин үүнд эгдүүцсэн БНХАУ зүгээр суулгүй ийм тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Ийнхүү хорё улсын хооронд худалдааны томоохон дайн үүсч, гал нь ч ширүүсэх шинжтэй болоод байна. 

Магадгүй үүнийг зогсоох зогсоох ганц арга нь хоёр улсын тэргүүнүүдийн уулзалт байж болох тухай мэдээлэл цахим хуудсаар эрчимтэй түгж байгаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 11 дүгээр сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум болон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж магадгүй гэж цахим хуудсаар мэдээллэж эхэллээ.  

“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө хоёр улсын төлөөлөгчид уулзаж, тэргүүн нарын уулзатын талаар санал солилцож, худалдааны дайны галыг намжаахад хэрхэн тохиролцож болох тухай ярилцах бололтой.