<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Монгол Улсын Засгийн газар урд хилээ хаах шийдвэр гаргалаа
featured

Монгол Улсын Засгийн газар урд хилээ хаах шийдвэр гаргалаа

  ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд онц байдал зарласан. Шинэ төрлийн коронавирусээр өвчилж байгаа болон нас барж байгаа хүний тоо цаг, минутаар хурдтай өсөж байгаа. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдлаа.  Засгийн газар Хятадын тал Ухань хотод байгаа 31 оюутныг авахыг зөвшөөрсөн зэрэг асуудлаар шийдвэр гаргав.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.

Хилийн боомтуудыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хэсэгчилж хаахаар Засгийн газрын гишүүд санал нэгдсэн байна.  Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6 хүртэл нэвтрүүлнэ. 3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй юм байна.