<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Орлого багатай 10 мянган өрхийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангана
featured

Орлого багатай 10 мянган өрхийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангана

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд орлого багатай өрхүүдийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ. Тодруулбал, нийслэлээс агаарын чанарыг сайжруулах 2, 3 бүсэд амьдарч байгаа амьжиргааны түвшин доогуур буюу 240 хүртэлх оноотой зорилтот бүлгийн 10000 гаруй өрхөд 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшээр хангахаар ажиллаж байна. Сайжруулсан түлшээр хангахад нэмэлт борлуулагч, цэг нэмэх шаардлагагүй бөгөөд одоо олгож буй цэгүүдээс /БГД-ийн 608, БЗД-ийн 2385, СХД-ийн 3659, СБД-ийн 934, ХУд-ийн 682, ЧД-ийн 1732/ өрхүүд сайжруулсан түлшээ 7 хоногийн 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой аж. Тус ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Таван Толгой Түлш ХХК, Би Ти жи Ти ХХК хамтран зохион байгуулж байна.