<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 25-27-нд амарна
featured

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 25-27-нд амарна

 Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд энэ нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарна. БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарна.