<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын тэргүүнээр Михаил Мишустинийг томилов
featured

Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын тэргүүнээр Михаил Мишустинийг томилов

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Михаил Мишустинийг Засгийн газрын тэргүүнээр томилох зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Зарлиг гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

 Өмнө нь Төрийн Дум М.Мишустинийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох зөвшөөрлийг өгчээ. Түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилохыг 383 депутат дэмжсэн бөгөөд эсэргүүцсэн санал байхгүй харин 41 депутат түдгэлзсэн байна.

ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар, Засгийн газрын тэргүүн томилогдсоноосоо хойш долоо хоногийн дотор гүйцэтгэх засаглалын байгууллагуудын бүтцийг Ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Мөн  Оросын Ерөнхий сайдын орлогч болон сайд нарын албан тушаалд нэр дэвшигчдийг ОХУ-ын Ерөнхийлөгчид санал болгох ёстой байна.

Хуулийн дагуу М.Мишустин сайд нарын шинэ танхимыг ойрын өдрүүдэд танилцуулна гэж амлажээ. "Ойрын өдрүүдэд энэ асуудлыг шийдэх бодолтой байна. Фракцуудтай бүгдтэй нь зөвлөлдсөн. Танхимын бүрэлдэхүүн тодорхой болмогц мэдээлнэ" гэж тэрбээр мэдэгджээ.

 Шинэхэн Ерөнхий сөйд Михаил Мишустинтэй танилц.

Михаил Мишустин бол Оросын хамгийн баян эрх бүхий албан тушаалтан биш. Орчин цагийн Оросын хэмжилтээр бол тэр даруухан аж төрдөг нэгэн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

2013 онд Ново-Огаревод түлш эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн комиссоор Мишустин Швейцарийн Zenith Elite Ultra Thin –тай төстэй цаг зүүснээр зурагтаар  гарчээ. Албан ёсны худалдаа дуусахаас өмнө энэ цаг 3600 фунт стерлинг буюу 2013 оны ханшаар 180 мянган рублиэр үнэлэгдэж байв.

Хоёр жилийн дараа Мишустины зүүн гарт Швейцарийн Tag Heuer Carrera Calibre 6 Heritage –тай төстэй цаг гялалзаж харагдах болсон. Энэ цагийг одоо 193 мянган рублиэр авч болно. Мишустины хөрөнгө орлогын албан ёсны мэдүүлэгт тэрбээр 2010 онд Холбооны татварын албыг тэргүүлэхэд 78 сая рублийн орлоготой гэж байлаа. Харин төрийн албанд  ажиллаад 30 сая рубль жилдээ олдог гэв. Харин 2018 оны сүүлчийн мэдүүлэгт 18 саяыг олсон гэж бичсэн байх аж.

Харин Мишустины эхнэр Forbes сэтгүүлийн үнэлгээгээр 2014 онд хамгийн баян эхнэрүүдийн жагсаалтад багтжээ. Тэрбээр 160,1 сая рублийн орлоготойгоор есдүгээр байр эзэлж байв.

Михаил Мишустины гэр бүл 141 м.кв талбай бүхий байртай, Ford Cougar машинтай, эдгээр нь эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй юм байна.

Таг: