<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Цалин нэмэх эрх Засгийн газарт үлдлээ
featured

Цалин нэмэх эрх Засгийн газарт үлдлээ

МҮЭ-ийн холбооноос ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр сүүлийн дөрвөн жил удаа дараахүчтэй шаардлага тавьж, жагсаал цуглаан зохион байгуулж ирсэн ч Засгийн газраас цаг хожиж аргацаасаар өнөөдрийг хүрснийг хэн хүнгүй мэднэ. Хэдийгээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч ОУВС-гаас дэмжлэг туслалцаа авч буй хэдий ч төсвийн үр ашиггүй зарлагаа хэмнэж өөр бусад эх үүсвэрээс санхүүжүүлж цалин хөлсийг нэмэгдүүлэхэд, болохгүй юмгүй. Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг гэгчийн үлгэрээр өнөөг хүртэл цалин, хөлсийг нэмэгдүүлэлгүй ирсэн нөхцөл байдлаас үүдэн төрийн албан хаагчид ирэх есдүгээр сарын эхний өдрөөс эхлэн хуулийн хүрээнд албан ёсоор  ажил хаялт зарлахаа мэдэгдчихсэн. 

Албан эх сурвалжаас үзэхэдөнгөрсөн Лхагва гаригт ОУВС-гийн Монголд хэрэгжүүлж байгаа  хөтөлбөрийн 5 дахь үнэлгээний ажлын хэсгийнхэн манай улсад 14  хоногийн хугацаатай ажиллахаар ирсэн байнаЭнэ хүрээнд 7 дугаар сарын 30-нд тус ажлын хэсгийн ахлагч, Ази номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Колтейбээр ахлуулсан бүрэлдэхүүнҮйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны байр суурийг сонсох, цаашлаад албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх гарц, ямар нөөц боломж байгааг  тодорхойлох, Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, ОУВС-гийн төлөөллүүд сайтарярилцаж цалин нэмэх арга замыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзжээ. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийнхний байр суурийг сайн ойлгож Засгийн газарттэдний санал шаардлага, хүсэлтийг нь зөвлөмжөөр хүргүүлнэ гэж нааштай дуугарчээТус ажлын хэсэг олон сар үргэлжилсэн цалин нэмэх асуудлыг үгүйсгэх бус харин найрсгаар дэмжиж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Хамгийн гол нь Засгийн газар өр нэмэлгүйгээр мөнгөний эх үүсвэрээ хэрхэн шийдэх нь чухал гэдгийг онцолж байна. Ингээд харахаар ОУВС,ҮЭ-ийн эсрэг байр суурь илэрхийлсэнгүй. Энэ нь цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгохын тулд үр ашиггүй зардлаа Засгийн газар танах ёстой гэсэн үг. Засаг зоригтой хийж чадвал цалин нэмэх нөхцөл бүрдчихлээ. Одоогийн байдлаар үндсэндээ Засгийн газарт цалин нэмэх эрх нь шилжчихээд байнаОдоо ОУВС-тай хийх яриа хэлэлцээрээр Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалин, хөлсийг нэмэгдүүлэх тал дээр нухацтай хандах л үлдээд байна. Өдрийнхөөхоолоо таслахгүйг хичээж буй төрийн албан хаагчдын цалин, хөслийг нэмэгдүүлэх асуудалд, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрээрээ хүлээсэн үүргээ У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ухамсарлах нь асуулт хэвээр үлдлээЭдийн засгийн хүнд үе сарниж өрийн тулсан дарамт холдож байгаа энэ үед Засгийн газар хэлсэн амлалтаа хэрэгжүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой цаг юмТэд энэ л үед аргацааж гал унтраах байдлаар хандалгүй асуудалд бодитойгоор хандвал тун зөв юмсан

Хэрэв цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал үр дүнд хүрэхгүй бол иргэд, хөдөлмөрчид, олон нийтийн уур бухимдал дээд цэгтээ хүрч Засгийн газартай хариуцлага тооцох, ажил хаялтзарлах гээд тэмцэл хөдөлгөөн нь улс орныг доргиох хэмжээнд давалгаалж нийгмийн тогтворгүй байдал бий болж мэдэхээр байгаа юм. Цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэх эрх энэ Засгийн газарт л үлдээд байна. Хүлээлт үргэлжилсээр...,

728×90