<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монголын хөлбөмбөгийн “Оны шилдгийн шилдгүүд” тодорлоо
featured

Монголын хөлбөмбөгийн “Оны шилдгийн шилдгүүд” тодорлоо

 Монголын хөлбөмбөгийн спортын “Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа пүрэв гарагийн үдэш  болж. оны шилдгийн шилдгүүдийг тодруулав. Зургаа дахь удаагаа зохион байгуулсан "Алтан бөмбөг-2019" наадмын шилдгүүдийг танилцуулахад, “Дэрэн” клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны “Монголын шилдэг хөлбөмбөгчин”-өөр тодорлоо.

Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин номинацид Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц

Оны шилдэг шүүгч Э.Галбадрах

Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч

Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Д.Лүмбэнгарав

“Шилдэг гоол”-ын эзэн Д.Шийравжамц. Тэрбээр Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болж байна.

“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэв.

Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубын ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор тус тус шалгарлаа.

 Хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүргэх, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг байлгах, багаар ажиллах чадвартай, бие даасан хүн болоход чухал нөлөө үзүүлж, үндэсний шигшээ баг, дээд лигийн тоглогчдыг олноор нь бэлдсэн “Дуулиан 2020” ТББ байгууллага “Алтан бөмбөг” 2019 ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ.

 Ийнхүү 2015-2020 он хүртэл идэвхтэй үйл ажиллагааг үр дүнтэй явуулж ирснийг нь үнэлж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ын эзэн болжээ.