<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ М.Ганбаатар: Өдөрт 2500 тонн нүүрс үйлдвэрлэж байгаа
featured

М.Ганбаатар: Өдөрт 2500 тонн нүүрс үйлдвэрлэж байгаа

Сайжруулсан түлш үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хүрэхгүй байна гэсэн гомдол гарч эхэлсэн. Энэ асуудалд Тавантолгой түлш ХХК-ий захирал болон албаны хүмүүс дараах тайлбарыг хийж байна. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар:

“Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2,400-2,500 тонн түлш үйлдвэрлэж байгаа.

Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1,700-2,100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй” гэв.

Улаанбаатар хотод түлш борлуулах 430-аад цэг ажиллаж байгаагаас 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг юм байна. Дээрх цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад нийтдээ 3,000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Мөн үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа" гэв.

Тиймээс иргэдийг түлшний хомсдолд орохоос болгоомжилж ихээр нь авч нөөцлөх, зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй болохыг анхаарууллаа.