<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Тоёота Сэйлс Монголиа компанийнхан маргааш багачуулд ном тараана
featured

Тоёота Сэйлс Монголиа компанийнхан маргааш багачуулд ном тараана

 Тоёота Сэйлс Монголиа компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хоёр дахь үе шатанд замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд орших ерөнхий боловсролын лаборатори 28-р сургуульд “Замын хөдөлгөөний орноор” хэмээх гурван цуврал ном гардуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл заах арга хэмжээг маргааш буюу 2019 оны 12 дугаар сарын 10-нд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ Баянгол дүүргийн 28-р сургуулийн Урлаг танхимд 14.00-15.30 цагт болох бөгөөд Тоёота Сэйлс Монголиа компаниас тус сургуулийн 1-5-р ангийн сурагчдад 1500 ширхэг ном хандивлаж, сургуулийн багш нар дүүргийнхээ Замын цагдаагийн албатай хамтран гурван цуврал номын агуулгатай уялдсан гурван бүлэгт тоглоом хэлбэрийн үзүүлэн таниулах хичээл заах юм.

Зам, тээврийн ослын хор уршгийг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад таниулж, тэднийг замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг чадвар, хэвшил дадалтай болгоход чиглэсэн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.