<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Салхитын мөнгөний ордод санаархах хятадуудад цагдаагийн хурандаа үйлчилсэн үү
featured

Салхитын мөнгөний ордод санаархах хятадуудад цагдаагийн хурандаа үйлчилсэн үү

Салхитын мөнгөний орд. Асар их баялгийн хаалга. Уг ордыг булаацалдах асуудал аль эртнээс эхэлсэн. Эзэмших гэсэн олон хүний ашиг сонирхол уг ордод орсон тухай мэдээлэл цацагдаж байсан түүхтэй. Өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тус ордод тусгай ажиллагаа явуулж байсан нь саяхан. Гэтэл ажиллагаа явуулаад ч тус нэмрийг олохгүй шинжтэй. Орд руу чиглэсэн шуналын гал улам л их дүрэлзэх шинжтэй. Саяхан бас нэгэн сонирхол татсан мэдээлэл сошиалаар гүйж явна. 

Тодруулбал, хууль хүчний байгууллагын хэргэм зэрэгтэн байх. Өөрөөр хэлбэл, тухайн ордыг булаалдан, тэмцэлдэх, Монгол Улсын хөрсөн доорх эд баялгад шунах Хятадуудын мөнгийг хуулийн байгууллагынханд зөөсөн нэгнээр Цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир гэж хуульч Н.Энхсайхан мэдэгдлээ. Хурандаа Ц.Ням-Очир нь өнөөдөр Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажилладаг байна.Магадгүй энэхүү мэдээлэл нь батлагдвал хуулийн байгууллагын өндөр дээд албан тушаалд тухлах эрх түүнд байхгүй. Хариуцлагаа хүлээх ёстой. Иргэн Н.Энхсайханы мэдээлэл, мэдэгдэл худалгүй үнэн үү, эсвэл гэсэн зүйл л үлдэж байна. 

Ямартай ч эрхэм цагдаагийн хурандаа энэхүү мэдэгдэлд хариу өгөх нь зүйтэй болов уу.