<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Таван ботид багтаасан Ардчиллын замнал алдаа, оноо
featured

Таван ботид багтаасан Ардчиллын замнал алдаа, оноо

Цагаан морин жил буюу 1989 онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд Ардчилсан намын санаачлагаар Монголд анх удаа "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. “Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт” таван боть ном хэвлэгдэж, олны хүртээл боллоо.

Социалист нийгмээс ардчилал, зах зээлийн замд шилжих тухайн цаг үе тийм ч амар байгаагүй. Нэг хүн, намыг тахин шүтэх дэглэмээс татгалзах, олон ургалч үзлийг бий болгох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хувийн өмчийн харилцаа, гадаад улс оронд чөлөөтэй зорчих гээд олон зүйл ардчиллын түүхтэй холбоотой. Цус урсгаагүй хувьсгалыг хийж чадсан, цэвэр санааны бөгөөд эрх чөлөөний хувьсгал болсон гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Энэ хувьсгалын үр дүнгээр иргэд олон чухал эрхээ эдлэх үүд хаалга нээгдсэн. Цаг хугацааны уртад олон нийт ардчиллыг бэхжүүлэх, түүний мөн чанарыг таньж, парламентын үйл ажиллагаанд хяналт тавих, сонгох сонгогдох эрхэм үүргээ эдэлж байгаа. Үүнээс гадна хувийн өмчийн харилцаанд ч оролцож, хөрөнгөтөн хэмээн нэгэн цагт хаалттай байсан тэрхүү ертөнцийн аж амьдралтай чөлөөтэй танилцах өргөн боломж бүрдсэн билээ.  Энэ мэт олон зүйл ардчилсан хувьсгалын үр дүнгээр бий болсныг дурдаад байвал цөөнгүй.Ардчиллын замналлдаа, оноо, сургамж, сорилт таван боть номд дээрх бүхэн тодорхой бичигдэж, ирээдүй хойчийн гарын авлага, түүхэн товчоон болон үлдэж байна.

Уг таван боть номын анхных нь есдүгээр сард бэлэн болж, Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байсан юм. Тус арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний улстөрийн хүчин болон төлөвшсөн түүхэн үйл явцыг бүхэлд нь тэмдэглэн үлдээж, ардчилсан шинэ Монгол орныг цогцлоох амаргүй үйл явц, их өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд Ардчилсан намын оруулсан хувь нэмэр байр суурь, намын үүсэл хөгжил төлөвшлийн тухай түүхэн товчоог Ардчилсан Хувьсгалын түүхт 30 жилийн ойд бэлэг болгон олон түмэндээ өргөн толилуулж байна.

Ардчилсан Монгол орныг цогцлоох, төвхнүүлэхийн төлөөх тэмцэлийн эхлэл өрнөл, тухайн цаг үеийн онцлог, болж өнгөрсөн үйл явдлууд хэн, хэрхэн оролцов, оройлон манлайлагчид хэн байв, бэрхшээл саадыг хэрхэн туулав, ямар үр дүнд хүрэв зэрэг олон түүхэн үйл хэрэг, оруулсан хувь нэмрийг тэмдэглэн үлдээж түмэн олонд түгээх нь зүйтэй гэж журмын нөхөд минь үзсэн юм.

Он жилүүд холдон одоход түүхийн ховор нандин агшнууд хүний ой ухаанаас бүдгэрч балардаг жамтай. Харин түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэнэ бодитойгоор үнэлэгдэх ёстой. Өнөөдрийн эрх чөлөөт амьдралыг бид тэмцэж олсон. Энэхүү тэмцэл 1989 оны Цагаан морин жилийн тэсгим өвлийн хүйтнээр Хонхны дууг эгшиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө жагссан залуусын дуу хоолойгоор эхэлж, ардчиллын үзэл санаа орон даяар түгэн дэлгэрсэн” гэж хэлж байлаа.

Тэгвэл түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны гэж болох тодотголтой алдаанууд ч Ардчилсан намын нэр дээр бичигдэж ардчиллын төлөөх амаргүй тэмцэл, бэрхшээл, сорилт бүхэнтэй тус нам холбогддог. Тэр бүхэнд сөхөрч суулгүй, алдаагаа оноо болгохын төлөө зогсолтгүй зүтгэж, улс төрийн болоод нийгмийн төлөөх зөв зүйтэй шийдвэрүүдийг дэвшүүлсээр явааг онцлох хэрэгтэй биз ээ.

Ерөнхийдөө туулж өнгөрүүлсэн, улс орны төлөөх томоохон шийдвэрийг гаргах амаргүй замыг ном болгон ирээдүй хойчдоо үлдээж байна. Хэвлэгдэн гарч буй таван боть ном нь ардчиллын бодит түүх бөгөөд ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгоосоо ухраагүй төдийгөөс өдийг хүртэлх амаргүй замд тулгарсан ололт, уналт, алдаа, оноог өгүүлсэн түүхийн жим юм.

Амаргүй зам, бодит түүхийг ном болгон үлдээж, туурвин бүтээхэд хүчин зүтгэсэн зохиогчид, судалгааны баг бүх хүмүүст талархах нь зүйтэй. Ардчилсан Хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх нөр их ажлын хүрээнд залуу хойч үедээ оюуны томоохон бэлгээ ийнхүү барилаа. Ирээдүйдээ итгэл хүлээлгэн, амаргүй олдсон эрх чөлөөний үнэ цэнээ дээдлэн явахыг захиж байсан юм. Түүхэн баримт, алдаа оноог дэнсэлсэн таван ботийг номын зохиогчоор Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Тогоочийн Лхагваа ажиллажээ.