<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төслийг эхлүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлээ
featured

ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төслийг эхлүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлээ

 Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төслийг эхлүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг иш татан мэдээлэв.

"Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолой барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид энэ төслийн эхлэлийг тавьсан” хэмээн тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

БНХАУ руу хий дамжуулах төслийн асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулах талаар ОХУ Монгол Улстай тохиролцсон тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн 9 дүгээр сард мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэх боломжийг хянаж үзэхийг тус компаниас хүссэн байна.