<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Мисс А.Баярцэцэг "Хөх тавилан" киноны гол дүрээрээ Флоренцийн фестивалиас "Шилдэг жүжигчин" шагнал хүртжээ
featured

Мисс А.Баярцэцэг "Хөх тавилан" киноны гол дүрээрээ Флоренцийн фестивалиас "Шилдэг жүжигчин" шагнал хүртжээ

 Монголын сайхан бүсгүй,мисс А.Баярцэцэг "Хөх тавилан" уран сайхны киноны гол дүрээрээ 41 дэх удаагийн Флоренцийн эмэгтэй кино уран бүтээлчдийн фестивалиас "Шилдэг жүжигчин" шагналын эзэн боллоо. 

Мисс А.Баярцэцэгийг монголчууд 2016 оны "Дэлхийн мисс"-д Монгол Улсыг төлөөлөн оролцож, шилдэг 11-т багтаж байснаар нь сайн мэднэ.

Тэрээр чадварлаг жүжигчин бөгөөд өөрийн авьяас, чадвараараа олон улсад хүч сорихыг хүсдэг. Флоренцийн эмэгтэй кино уран бүтээлчдийн фестивалиас авсан энэ удаагийн шагнал түүний хувьд жүжигчин мэргэжлээрээ хүртсэн анхны шагнал аж.  "Хөх тавилан" киног зохиолч Д.Норовын ижил нэрт туужаас сэдэвлэн, жүжигчин Т.Алтантуяа найруулсан юм.