<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Найруулагч Ц.Дэнсмаа Японы "Цүрүкава" кино наадмаас “Аргал” бүтээлээрээ тусгай шагнал хүртлээ
featured

Найруулагч Ц.Дэнсмаа Японы "Цүрүкава" кино наадмаас “Аргал” бүтээлээрээ тусгай шагнал хүртлээ

  Найруулагч Д.Золбаярын шавь, залуу найруулагч Ц.Дэнсмаа Японы Токио хотноо болсон "Цүрүкава" Залуу уран бүтээлчдийн богино хэмжээний кино наадмаас “Аргал” киногоороо тусгай шагнал хүртлээ.

Японы өнцөг булан бүрээс ирсэн 92 бүтээлээс 24 кино сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Тэдний нэг нь монгол залуу найрагчийн бүтээл байлаа. 

Тус наадмын гол шүүгч, найруулагч Когава Казуяа “Би урьд өмнө нь дэлгэцээр Монголын нүүдэлчний амьдрал, тал нутаг, хөдөө дүр зургийг бишгүй олон харж байсан ч ийм бодит зураглал, реалист дүр төрхийг анх удаа харж байна. Богино хэмжээний баримтат киноны хувьд өндрөөр үнэлж болохуйц бүтээл гэж хэлж болно” хэмээн "Аргал" киног үнэлжээ.