<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр Японы Нагоя хотод эхлэв
featured

“Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр Японы Нагоя хотод эхлэв

 “Их 20”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалт өнөөдөр Японы Айчи мужийн Нагоя хотод эхэлжээ. Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тус улсын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Мотэги Тошимицу энэ өдөр Австрали, Аргентин, Индонез, ОХУ, Сингапур, Туркийн Гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийнэ. Үүнээс гадна, тэрбээр “Их 20” бүлэгт ордоггүй орнуудаас уригдсан сайд нартай уулзана. Тэдний дунд Нидерланд, Саудын Араб, Чилийн сайд нар байгаа аж. Хөтөлбөрийн энэ хэсэг дууссаны дараа уулзалтад оролцогчид 400 орчим жилийн түүхтэй Японы "Кавабун" ресторанд оройн зоог барина.

Харин “Их 20”-ийн сайд нарын уулзалт 11 дүгээр сарын 23-нд эхлэх бөгөөд дэлхийн худалдаа, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт болон Африкийн тивийн орнуудын хөгжлийг хэлэлцэх гурван хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Сайд нар мөн Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэл болон томоохон тоон компаниудын татварын асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтын дараа мэдэгдэл гаргахгүй гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“Их 20”-ийн бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурлыг зохион байгуулах газраар Нагоя хотын хамгийн төвд оршдог “Nagoya Kanko” зочид буудлыг сонгожээ. Уг зочид буудал 1936 онд нээгдсэн бөгөөд тухайн үед Японы төв хэсэгт хамгийн нэр хүндтэйд тооцогддог байв.

Нагоя хот нь Японы гол арал болох Хоншю арлын төвд оршдог бөгөөд 2.3 саяар тоологдох хүн амын тоогоор дөрөвдүгээрт ордог байна. Тус хотод  янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж үйлдвэрийн асар олон компани төвлөрдөг. Нагоя нь мөн Японы гол боомтуудын нэг бөгөөд жил бүр 100 сая гаруй тонн ачаа дамжин өнгөрдөн байна.

Япон улс энэ жил “Их 20”-ийн бүлгийг даргалж байгаа юм. “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт тус улсын Осака хотод зургадугаар сарын 28, 29-нд болсон бөгөөд Гадаад хэргийн сайд нарын уулзалт нь энэ жилийн хувьд сүүлийн уулзалт болох юм.

Таг: