<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо
featured

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо

 Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ Арабын Эмиратын Дубай хотод энэ сарын 17-23-нд болж байна. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал оролцож дэлхийн хошой аварга боллоо. Тэрээр цээжнээс 315 кг-ыг шахсанаар ийнхүү  алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов.

Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон байна. Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.