<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Өлссөн зэрлэг гахай хүн, малд халдах нь олширчээ
featured

Өлссөн зэрлэг гахай хүн, малд халдах нь олширчээ

 Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг, Хагшаал гэх газарт нутаглаж буй малчдын гэрт зэрлэг нахай орж эд зүйлсийг сүйтгэх нь олширчээ. Гэр орон бусниулахаас гадна хонь мал барьж идсэн тохиолдол гарчээ.

Өнгөрсөн 2018 онд Булган сумын Баянгол багийн 12 малчны 120 гаруй малыг зэрлэг амьтад барьсан бөгөөд энэ онд найман малчин өрх 60 гаруй бог малаа зэрлэг гахайд бариулсан байна. Мөн дөрвөн малчны гэрт орж, эд зүйлсийг сүйтгэн хохирол учруулжээ.

Сүүлийн үед хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан өлсгөлөн зэрлэг гахай ийнхүү бог мал барьж иддэг болсон гэж малчид ярьж байна.  Нутгийн малчид аймгийн БОАЖГ болон сум, багийн удирдлага, байгаль орчны байцаагч нарт болсон явдлыг хэлж мэдээлж, шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байна. Цаашид малчид малаа хамгаалж байнга хариулах, зэрлэг ан амьтны халдлагаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагаас анхааруулсан гэж Булган сумын Баянгол багийн Засаг дарга Б.Гансүх мэдээлжээ.