<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ "Ленфильм" студи Халх голын тулалдааны тухай баримтат кино хийхээр ажилдаа оржээ
featured

"Ленфильм" студи Халх голын тулалдааны тухай баримтат кино хийхээр ажилдаа оржээ

 1939 онд Зөвлөлт, Монголын дайчид Японы армийг бут ниргэсэн түүхийг баритат кинонд мөнхжүүлэх уран бүтээлчдийн баг ажилдаа оржээ.  Халх голын зэвсэгт мөргөлдөөний тухай баримтат киноны зураг авалтыг эхэлсэн тухай ОХУ-ын “Ленфильм” кино студийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

“Халх голын тулааны баатарлаг үйл явдалд зориулсан баримтат киног “Ленфильм” студийн удирдлага Оросын Түүхийн нийгэмлэгтэй нягт хамтран ажилласны ачаар бүтээх боломжтой болсон” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч онцлоод уг төсөл мөн Монголын талын санаачилгын ачаар хэрэгжсэн гэдгийг онцлон дурдсан байна. Төслийн ерөнхий продюсероор студийн дарга Эдуард Пичугин ажиллаж байна. Андрей Егоров найруулагчаар ажиллана.

“Баримтат төсөл нь тулаантай холбоотой жинхэнэ кадр, материалуудыг эрж хайхтай шууд холбоотой. Энэ асуудал дээр бид Оросын түүхийн нийгэмлэгийн хамт олонтой хамтарч ажилласан. Бид өнөөг хүртэл нийтэд дэлгэгдээгүй хосгүй ховор баримт, бичлэгүүдийг цуглуулж чадсан” гэж Эдуард Пичугин ярилаа. Одоо студийн нэгдүгээр павильонд дүр хуваарилах бэлтгэлийг хийж байгаа бөгөөд зураг авах тайз засалт бэлэн болжээ.

“11 дүгээр сарын 26-нд Монголын жүжигчдийг энд сонсоно. Тэд Халх голын эрэг дээрх үйл явдлын гэрч нарын өдрийн тэмдэглэлээс уншина. Бид 12 дугаар сарын 20-нд зураг авалт, монтажийг дуусгахаар төлөвлөж байна” гэж найруулагч Андрей Егоров ярьсан байна. Баримтат зургуудаас гадна уг кинонд Санкт-Петербург хотын шинжээчдийн санал бодлыг нэмж оруулах аж. Баримтат кинон дээр ажилласнаар “Ленфильм” студи Халх голын байлдааны талаар өгүүлсэн уран сайхны киноны зураг авалтад бэлтгэх баримт, материалуудыг цуглуулах боломжтой болох юм.

Таг: