<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Сартуулын Сэцэн засгийн хошууны түүхийн хоёр бүтээл олны хүртээл боллоо
featured

Сартуулын Сэцэн засгийн хошууны түүхийн хоёр бүтээл олны хүртээл боллоо

 Сартуулын Сэцэн засгийн хошууны түүхийн "Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу", "Сэцэн Сартуул хошуу" нэртэй хоёр сайхан судалгааны бүтээл шинээр мэндэлжээ. Уг бүтээлийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Ховд Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор Г.Пүрэвдорж эмхэтгэн хэвлүүлжээ. Тэрээр Сартуулын Сэцэн засгийн хошууны үүх түүх, хошууны ноёдын угсаа, залгамжлал, хошууны түүхэн газар зүйн асуудал, засаг захиргаа, нийгэм эдийн засгийн байдал, хүн амын тоо, шилжилт суурьшил, овгийн бүрэлдэхүүн, хэл, угсаа, сэтгэл судлалын онцлог зэрэг олон сонирхолтой материалыг судалж номондоо эмхэтгэсэн байна.

Энэхүү ихэр бүтээл нь Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууны архивын баримт, түүхийн зохиол иж бүрэн гурван ботиор уншигч танаа хүрч байна. Хошууны түүх, бусад хошуудаас ялгагдах онцлог гээд олон арван асуултад хариулт өгсөн чамбай сайхан бүтээл болжээ хэмээн Завхан судлал төвөөс мэдээлэв.

Г.Пүрэвдорж нь яг энэ сэдвээрээ Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан аж.


 

 

 

 

Таг: