<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР "Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхлэв үү
featured

"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхлэв үү

 Байнга л самбар, шохойтой нөхөрлөж гүтгэлэг дайралт хийдэг Н.Алтанхуягийн бусад руу цамнаад байсан нууц илэрлээ. Түүнээс залхсан уу, эсвэл ятгалганд нь орсон уу Н.Алтанхуягийн туслах Боловсролын дэд сайд асан Б.Ургамалцэцэгийг АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар томилохоор Засгийн газрын хуралдааны дараалалд оруулжээ. Түүнийг хүн зоддог, өрөөндөө архиддаг, тендер будлиулдаг  гэх элдэв хар тодотгол дагалддаг. Б.Ургамалцэцэгийг дипломат албанд ажиллах ёс суртахууны эрхгүй хэмээн эсэргүүцэх хүн олон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та "Төрийн албыг төрлийн алба болгохгүй", "Шударга бус зүйлтэй хатуу тэмцэнэ" гэдэг. Тэгвэл Б.Ургамалцэцэг мэтийн дипломат албанд тэнцэх нь битгий хэл шагайх ч эрхгүй этгээдүүдийг толгойг илж гадаад улсад Монгол Улсыг төлөөлүүлж томилохгүй байхыг иргэд танд сануулж байна.

Таг: