<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хууль бусаар тамхи тээвэрлэсэн Монголын хоёр иргэнд Латвийн цагдаа эрүү үүсгэжээ
featured

Хууль бусаар тамхи тээвэрлэсэн Монголын хоёр иргэнд Латвийн цагдаа эрүү үүсгэжээ

 Латвийн Гааль, татварын цагдаагийн газраас арваннэгдүгээр сард тамхины хууль бус наймааны хоёр ч эрүүгийн хэрэг үүсгэн, ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Мэдээлсэн эх сурвалж дээрх хоёр хэргийг хоёулаа гадаадын дипломат ажилтнуудтай холбоотой гэжээ.

Хил дээр Беларусаас Латвид орж ирсэн дипломат номертой машиныг шалгахад монголчууд байжээ. Тэд машиныхаа баримт бичгийг Казахстанд авсан хэмээн мэдүүлсэн ч хуурамч болох нь тогтоогджээ. Мөн машины дипломат дугаар нь хуурамч байсан аж.

Сэжигтэй машиныг мөрдөгч нохой, орчин үеийн техник ашиглан, нарийвчлан шалгахад машинаас 5 сая 132 мянга 800 ширхэг янжуур тамхи илэрсэн байна. Тамхийг тусгайлан зассан нууц газарт нуусан байжээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Латвид орж ирж байгаа хууль бус тамхины 66.7 хувь нь Беларусь, 10 хувь нь ОХУ-аас орж ирдэг байна. Энэ хууль бус наймааны улмаас Латви улс жилд 59 сая еврогийн хохирол хүлээдэг гэсэн статистик мэдээ байна.

Таг: