<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Хойд туйлын нохой чарганы “Fjallraven-2020” уралдаанд Ч.Даваадулам өрсөлдөнө
featured

Хойд туйлын нохой чарганы “Fjallraven-2020” уралдаанд Ч.Даваадулам өрсөлдөнө

 Энэ удаагийн “Fjallraven-2020” уралдаанд Хойд Америкийн бүсээс /АНУ-Канадын/ Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг, 52 настай Чойжилжавын Даваадулам хэмээх монгол эмэгтэй өрсөлдөх гэж байна.

Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга Монгол Улсын цагаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ны 17 цагт эхэлжээ. Монгол хүн 2015 оноос хойш оролцдог болсноор монголчуудын олонхи нь энэ аяллын талаар өргөн мэдээлэлтэй болж байгаа юм.

Эрэлхэг зориг тэвчээр, хатуужил шалгадаг энэхүү хүнд бэрх сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо эерэгээр сурталчилах сайхан боломж тохиож байна. Өмнө нь “Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин нар оролцож, ялагч болж байв. Тэрбээр одоогоор 2023 санал аваад байгаа.

Иймд та бүхэн  polar.fjallraven.com хаягаар орж DAVKA CHOIJILJAV гэсэн линкээр нэвтэрч, Ч.Даваадуламд саналаа өгөөрэй.