<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Цэцийн дарга Д.Одбаяр ирэх даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө
featured

Цэцийн дарга Д.Одбаяр ирэх даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө

 Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-нд МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны  даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал  хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Цэцийн дарга Д.Одбаярын хувьд  аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд Корэйн эйр компанийн онгоцоор зорчихдоо үйлчлэгч бүсгүйд хүрсэн, дарамталсан гэх асуудалд холбогдсон юм. Инчеон хотын прокурорын байгууллага долоон сая вонын торгох шийтгэл ногдуулж, хилийн хоригийг  цуцалснаар өнөөдөр эх орондоо ирэв. Харь оронд асуудалд орж, эх орондоо ирэх боломжгүй болоод байсан түүний талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр хуваагдсан байр суурьтай мэдээллийг олон нийтэд түгээж байсан юм. Нэг хэсэг нь буруутгаж, дуулианыг түшиглэж байсан бол нөгөө хэсэг нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц албан тушаалын хүн байсан учраас болгоомжилсон байдлаар үйл явдлыг  мэдээлэв.

Ямартай ч улс эх орныхоо нэр хүндэд халтай, сөргөөр нөлөөлөхүйц үйл явдалд нэр холбогдсон учраас мэдээлэл хийх гэж байгаа бололтой.