<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Ө.Энхтүвшин хууль зөрчдөг эхнэрээ хаацайлан өмөөрөхдөө иргэдийг дарамталж байна
featured

Ө.Энхтүвшин хууль зөрчдөг эхнэрээ хаацайлан өмөөрөхдөө иргэдийг дарамталж байна

 Шадар сайд Ө.Энхтүвшинтэй холбоотой таагүй яриа олныг цочирдуулах болжээ. Тэрээр саяхан хятадуудыг 30 хоног визгүй зорчуулах хуулийн төсөл УИХ-д өргөн бариад, хэлэлцүүлгийнх нь үеэр гишүүдийн картыг сугалах зэргээр бүдүүлэг авир араншин гарган хүмүүсийг баахан бухимдуулаад авсан юм. Тэгээд энэхүү шуугиан намжаагүй байтал 800 гаруй хужаа аль хэдийнээ Монголд уван цуван ороод ирчихсэн, хотын төвийн дөрөв, таван зочид буудалд тухлан, мөнгө угаах гэмт хэрэг өдүүлж байсныг манай тагнуулынхан шуурхай илрүүлсэн. Тэднийг улсын төсвийн 100 гаруй сая төгрөгөөр нутаг буцаасныг зарим нь бас л Ө.Энхтүвшинтэй холбон харааж зүхэж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэдэг шиг шадар сайдаасаа авахуулаад хятадуудыг өөгшүүлээд байхаар тэд нар нь Монголын нутагт мөнгө угаах байтугай гэмт хэрэг хийгээд зайлж таарах тул арга ч үгүй биз. Энд хамгийн хачирхалтай нь дээрх 800 гаруй хужаа нарын зарим хэсэг нь Ө.Энхтүвшингийн хамаарал бүхий зочид буудалд байрлаж байсан юм. 

Мөн саяхан манай сайт Ө.Энхтүвшин сайдын хамаатан, тэтгэвэрт гарсан хилчин хурандаа Д.Мөнхчулуун гэгч нь шонхорын наймаачдад зуучилсан, тэд нараас авлига хээл хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа талаар мэдээлсэн билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин нь Д.Мөнхчулууныгаа  татаж авчраад Буянт-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтын захирагчаар томилоогүй бол тэтгэврийн энэ өвгөн хэрэгт холбогдохгүй л байсан байх. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаа  одоогоор хараахан дуусаагүй байна.

Ө.Энхтүвшин бол олон жил Монголын төрд зүтгэхдээ чамгүй их баяжсан эр. Түүний гэр бүлийнхний мэдэлд Нарантуулын зүүн талын “Өгөөмөр” зах байдаг юм билээ. Тус захын хууль бус үйл ажиллагаанаас болоод ойр орчмынх нь оршин суугчид маш хүнд нөхцөлд амьдарч байна. Ө.Энхтүвшингийн эхнэр нь “Өгөөмөр” захынхаа газар эзэмшлийн хугацааг сунгуулахдаа хаяаа дэрэлсэн орон сууцны хотхон руу ордог нийтийн эзэмшлийн зам, талбайн газраас авч талбайн хэмжээгээ томруулаад, улмаар автомашины төлбөртэй зогсоол болгож, “Нарантуул”-ын араар явдаг замыг шинээр барих нэрээр ажлаа дутуу орхисон зэргээс үүдэн галын дуудлагаар ирсэн тусгай зориулалтын машин болон эмнэлэгийн түргэн тусламжийн машинууд орох боломжгүй болгож орхижээ.  “Өгөөмөр” захын  автомашин, техникийн тос, тосолгооны материалын худалдааны цэгүүд нь айлуудтай зэрэгцэн байдаг болохоор тэр хавийн хүүхэд, том хүн аль нь ч хордох аюултай орчин үүсээд байгаа аж. Эдгээр төвөгтэй байдлыг арилгаж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах талаар шаардлага тавихад Ө.Энхтүвшингийн эхнэр нь огт хүлээж авдаггүй юм байна. Тэр бүү хэл эхнэрээ өмөөрсөн Ө.Энхтүвшин нь тэндэхийн СӨХ-ийн дарга мэтийн хүмүүсийг дарамтлан “Олон юм яриад байвал ажилгүй болно гэж мэдээрэй” гэдэг болжээ. Шадар сайд ийм байж болох уу гэж олон түмэн эргэлзэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн