<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Сургуулийн автобус 29 байршлаас үйлчилгээндээ гарлаа
featured

Сургуулийн автобус 29 байршлаас үйлчилгээндээ гарлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхэллээ.

Эхний ээлжинд 29 байршлаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй 2-5 дугаар ангийн 3000 гаруй сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон. 

Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг мөн суурилуулжээ. Ингэснээр эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой аж.