<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын Тамгын газрын удирдлагууд "Монголын үндэсний фронт"-ын төлөөлөгчидтэй уулзав
featured

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд "Монголын үндэсний фронт"-ын төлөөлөгчидтэй уулзав

 УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагсаал өрнүүлж буй "Монголын үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар байлцав. 

 

Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа гардуулан өгсөн бөгөөд УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар хууль журмын дагуу шаардлагын хариуг уламжлахаа мэдэгдэв. Тэрбээр, "Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлыг шийдэж энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байгаа"-г тайлбарлалаа.

Таг: