<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ О.Гүндэгмаа “Токио-2020” олимпийн эрхээ авлаа
featured

О.Гүндэгмаа “Токио-2020” олимпийн эрхээ авлаа

 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа Катар Улсын Доха хотноо болж байгаа буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авлаа. Ийнхүү зуны олимпын их наадамд 7 дахь удаагаа оролцохоор боллоо. Отрядын Гүндэгмаа 1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэж эхэлсэн бөгөөд хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Түүний амжилтаас заримыг дурдвал, 1998 онд О.Гүндэгмаа Д.Мөнхбаяр, Д.Оюун нарын хамт ДАШТ-ий багийн төрлөөс хүрэл медаль, 2006 онд 25 метрийн хийн гар бууны хувийн төрлөөр хүрэл медаль авсан. 2002, 2006 онд Азийн наадмын хувийн болон багийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. 2005 онд Зүүн Азийн наадмын мөнгө , Ази-Африкийн наадмын хүрэл медальтай /2005/. Монолын баг тамирчид 1980 Москвагийн олимпын наадмаас хойш дахин олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон юм. Тэрбээр 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа  цол хүртжээ.

Монголын шилдэг тамирчин О.Гүндэгмаа хамгийн сүүлд 10 дугаар сард БНХАУ-ын Үхань хотод болсон дэлхийн цэргийн спортын VII наадам /World Military Games/-ын буудлага спортын 25 метрийн гар бууны дасгалд 590 оноогоор түрүүлж Дэлхийн цэргийн спортын наадмын аварга болсон юм.