<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Эх орон дуудаж байна” жагсаалд монголчууд нэгдлээ
featured

“Эх орон дуудаж байна” жагсаалд монголчууд нэгдлээ

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Тус хөдөлгөөнөөс зохион  байгуулсан жагсаалд оролцогчид монгол төрийг цэвэрлэх, парламентийг тараах, төрийн өмчийг луйвардаж, хувьдаа завшигчид гэх мэт төрд нүүрлэсэн олон дайсантай тэмцэх,тэднээс салах, шударга ёсыг тогтоох уриалгыг дэвшүүлж байгаа гэсэн мэдээлэл өгч байв. Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцож байгаа иргэдийг шалгаж, бүртгэлтэй хүмүүсийг Сүхбаатарын талбай руу оруулж байсан. Жагсаалд 100 гаруй Төрийн бус байгууллагууд нэгдсэн байна. 21 аймаг, 330 сумаас иргэдийн төлөөллүүд ирсэн гэж зохион байгуулагчид ярив.









Таг: