<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Мөсөн "өндөгнүүд" олныг гайхшруулжээ
featured

Мөсөн "өндөгнүүд" олныг гайхшруулжээ

 Өнгөрсөн ням /2019.11.03/ гарагт гэрэл зурагчин,  Балтийн тэнгисийн Хайлуото арлын оршин суугч Ристо Маттила өглөөгүүр наран шарлагын талбайгаар зугаалж явахдаа байгалийн гайхамшигтай үзэгдлийн гэрч болжээ. Эргийн элс тэр чигтээ мөсөн өндгөөр бүрхэгдсэнийг хараад гэрэл зургийн хальсандаа буулгаж авчээ. "Аз болоход,зургийн аппаратаа авч явсан байв. Эхнэртэйгээ хоёул хүссэнээрээ зураг дарсан. Сүүлийн 25 жил ийм юм харсангүй. Ер бусын сонирхолтой зурагнуудыг үр ачдаа үлдээнэ" гэж тэрээр инстаграммдаа бичжээ.

Финландын эрэг дээр Хайлуото арлын Марянеми эргийн дагуу ойролцоогоор 30 метр урт газрыг ийм “өндөгнүүд” бүрхсэн байсан аж. Өндөгнүүдээс  хамгийн том нь хөл бөмбөгийн бөмбөгний хэмжээтэй байжээ.

Судлаачид үүнийг намрын улиралд ховор тохиолдолд ганц нэгхэн тохиолдож болох цаг агаарын өвөрмөц үзэгдэл гэж тайлбарласан байна.  Агаарын температур бага, эргийн ус хөлдөх температурт ойрхон байх үед эргийн жижиг чулуунуудыг давалгаа угааснаар ийм мөсөн бөмбөлгүүд бий болдог гэнэ. Сонирхолтой нь, Иллинойсийн их сургуулийн профессор Жеймс Картер, “Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч харж байгаагүй ийм ховор үзэгдлэл гэрэл зурагчны ачаар олны хүртээл боллоо” хэмээн олзуурхан ярьжээ.

Image result for ice eggsImage result for ice eggs